Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2015-12-13 |
Дугаар | 00074А |
Хэргийн индекс | 142/2014/0224/э |
Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
Шүүгдэгч | Д.Батцоож, Ц.Батмөнх |
Зүйл хэсэг | 211.1. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих |
Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Даш овгийн Доржсүрэнгийн Батцоожийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Жунтон овгийн Цэндийн Батмөнхийг зөвшөөрөлгүй мод худалдан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Д.Батцоожид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оногдуулсан 1/нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөөс 1 672 227 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга хоёр зуун хорин долоо/ төгрөг гаргуулж Байгаль хамгаалах санд олгосугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.036 шоо метр шинэс модыг улсын орлого болгож, 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Батцоож нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.