Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2016-12-16 |
Дугаар | 234 |
Хэргийн индекс | 186/2016/0177/э |
Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Боролзойн Халиун |
Шүүгдэгч | Б.Мөнгөншагай, З.Батчимэг |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Прокуророос шүүгдэгч Б.Мөнгөншагайд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 2. Шүүгдэгч Өрлүүд овгийн Бямбасүрэнгийн Мөнгөншагай, Боржигон овгийн Золзаяагийн Батчимэг нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай. 3. Шүүгдэгч Боржигон овгийн Золзаяагийн Батчимэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014250000771 дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай. 4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч Б.Мөнгөншагайд 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогч Боржигон овгийн Очирхуягийн Бум-Аюушид /РД: УЗ94051050/-д Чингэлтэй дүүргийн шүүхийн Төрийн сан дахь 900005406 тоот дансанд шүүгдэгч Б.Мөнгөншагайгаас байршуулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч З.Батчимэгээс түүнд ногдох 200.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийг гаргуулан олгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай. 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнгөншагайд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай. 9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН
ШҮҮГЧИД Б.МӨНХБАЯР
Г.БУЯННЭМЭХ |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.