Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-01-17
Дугаар 35
Хэргийн индекс 151/2017/0035/э
Шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дамдинжамцын Буянтогтох
Шүүгдэгч М.Эрхэмбаяр
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Х.Оюунцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Олохнууд овогт Мөнгөнгадасын Эрхэмбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүнд, 2 хүний биед хүндэвтэр гэмтэл, бусдын эд хөрөнгөд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрхэмбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.   Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Эрхэмбаяр оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Эрхэмбаярт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Эрхэмбаярт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар М.Эрхэмбаяр нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол

цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар М.Эрхэмбаяр нь  тээврийн хэрэгсэл жолоодох 2 жил эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

 

8. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болох М.Эрхэмбаярын 292934 тоот дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Эрхэмбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн тогтоолоор 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилсэн М.Эрхэмбаярын эзэмшлийн Г-0320000284 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Төр уурын зуухны баруун хойно байрлалтай 1044 мкв өмчлөлийн газрыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч М.Эрхэмбаярт буцаан олгосугай.

 

10. Энэ хэрэгт ялтан М.Эрхэмбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан М.Эрхэмбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.