Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-09-22
Магадлалын дугаар 2020/ДШМ/37
Хэргийн индекс 168/2020/0216/Э
Шүүх Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Жигмэддоржийн Долгормаа
Шүүгдэгч О.Т, Ц.Г
Зүйл хэсэг 12.1.4. - Хүчиндэх
Улсын яллагч С.Алтай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т, Ц.Г, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Г, О.Т нарын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.НАРАНБАЯР

                     ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                     Ж.ДОЛГОРМАА

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!