Магадлалын огноо | 2021-05-27 |
---|---|
Магадлалын дугаар | 15 |
Хэргийн индекс | 164/2019/0070/Э |
Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
Илтгэгч шүүгч | Чадраагийн Энхтөр |
Шүүгдэгч | Б.Б |
Зүйл хэсэг | 11.1.2.4. - зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн; |
Улсын яллагч | Б.О |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Өөрчлөлт оруулсан |
Магадлалын товч | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.8 дугаар дугаар зүйлийн 1.3 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “5 жилийн хугацаагаар хорих ялыг” гэсний дараа “хаалттай” гэснийг “нээлттэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, Б.Н нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 84 хоногийг хорих ял эдлэх хугацаанаас нь хассугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. |
Магадлал бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.