Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2021-05-28
Магадлалын дугаар 16
Хэргийн индекс 164/2020/0083/Э
Шүүх Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Шаравын Баттогтох
Шүүгдэгч Р.Д
Зүйл хэсэг 10.1.2.1. - 10.1.2.1.онц харгис хэрцгийгээр;
10.1.2.7. - 10.1.2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;
10.1.2.8. - 10.1.2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
Улсын яллагч Ц.С
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Х.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Р.Д-ийн анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 79 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.Ж

 

                  ШҮҮГЧИД                       Ч.Э

 

                                                          Ш.Б

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.