Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2021-10-04
Магадлалын дугаар 31
Хэргийн индекс 211/2021/0027/э
Шүүх Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Түндэвийн Даваасүрэн
Шүүгдэгч ДБ ТД
Зүйл хэсэг 17.12.2. - Мал хулгайлах
21.2.1. - Худал мэдүүлэх
Улсын яллагч Б.Б
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Д.Бг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар” гэснийг “шүүгдэгч Д.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар” гэж өөрчилж, “... шүүгдэгч Т.Дийг” гэсний урд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж нэмж, 6 дахь заалтын “ 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар” гэснийг “2 жилийн хугацаагаар” гэж  өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Д

               ШҮҮГЧИД Д.Б

                                В.Ц

 

 

 

 

 

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.