Магадлалын огноо | 2021-10-05 |
---|---|
Магадлалын дугаар | 33 |
Хэргийн индекс | 211/2021/0028/э |
Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
Илтгэгч шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Шүүгдэгч | БМ ТЮ |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | Б.Б |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Өөрчлөлт оруулсан |
Магадлалын товч | ТОГТООХ нь: 1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолд “11. Прокуророос Т.Юид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, 1 дэх заалтаас “шүүгдэгч Т.Ю-ийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэснийг, 2 дахь заалтаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Юийг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус” гэснийг, 5 дахь заалтаас “Т.Ю нар” гэснийг, 7 дахь заалтаас “Т.Ю нарт” гэснийг тус тус хасаж, 9 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 91 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Т.Юоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 03-64 АРХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 11 500 000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 91 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Т.Ю-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Б ШҮҮГЧИД Т.Д В.Ц |
Магадлал бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.