Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-01-29
Магадлалын дугаар 2020/ДШМ/03
Хэргийн индекс 149/2019/0080/Э
Шүүх Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Батжаргалын Батзориг
Шүүгдэгч С.П
Зүйл хэсэг 27.10.1. - Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Н.Улсболд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4 дүгээр заалтыг доорхи байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд

            4 дүгээр заалтыг 

“4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 ,505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар шүүгдэгч С.П-с 86.546 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-иас 86.546 төгрөг, иргэний хариуцагч М.А-с 865.546 төгрөг, иргэний хариуцагч М.О-с 86.546 төгрөг бүгд 346.184 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг Баянбулаг 1-1А тоотод оршин суух, /-/, Х- овогт Г-ын Г-д олгож, нэхэмжлэлээс 86.546 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.П-с 55000 төгрөг, Г.Г-с 55000 төгрөг, иргэний хариуцагч М.А-с 55000 төгрөг, иргэний хариуцагч М.О-с 55000 төгрөг, бүгд 220000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж буй “Т-” ХХК-д олгож, шүүгдэгч С.П-с 1.753.145 төгрөг, иргэний хариуцагч “Т-” ХХК-аас  1.753.145 төгрөг, Г.Г-с 1.753.145 төгрөг, иргэний хариуцагч М.А-с  1.753.145  төгрөг, бүгд  7.012.580 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Оюут 2-р хороолол 22-31 тоотод оршин суух /-/, О- овогт М-ийн О-д  олгож нэхэмжлэлээс 1.735.145 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.