Магадлалын огноо | 2019-04-24 |
---|---|
Магадлалын дугаар | 30 |
Хэргийн индекс | 175/2019/0042/Э |
Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
Илтгэгч шүүгч | Батжаргалын Батзориг |
Шүүгдэгч | Г.М |
Зүйл хэсэг | 27.10.2.1. - Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 27.10.2.3. - Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих |
Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Өөрчлөлт оруулсан |
Магадлалын товч |
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн -3 дугаар заалтыг: ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б овогтой Г-ын М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж, - 4 дүгээр заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Г.М-т анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1-д зааснаар тэнсэгдсэн этгээдэд бүртгэл хөтөлж, хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 2. Шүүгдэгч Г.М нь гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч С.З-т учирсан хохиролд 4.220.000 /дөрвөн сая хор зуун хорин мянган/ төгрөг төлсөн болохыг дурдсугай. 3. Г.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 4. Г.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН Д.БУЯНЖАРГАЛ |
Магадлал бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2019.03.04 | 46 | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх | Баасанжавын Эрдэнэхишиг | Г.М | 27.10.2.3. |