Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-07-04
Магадлалын дугаар 48
Хэргийн индекс 136/2016/0056/э
Шүүх Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Адилбишийн Сайнтөгс
Шүүгдэгч Э.Жанчивсүрэн
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Д.Дэлгэрбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрдэнэболд овогтой Жанчивсүрэн болон түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, Т.Урангоо нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

а/ шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад шинээр Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Э.Жанчивсүрэнд оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзан, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай гэж өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 5-12 гэж дугаарласныг 6-13 болгож дугаарласугай.

3. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

4. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                      Т.БЯМБАЖАВ

                                                      А.САЙНТӨГС

 

 

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2016.06.09 60 Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Данзангийн Адъяасүрэн Э.Жанчивсүрэн 215.3.