Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-06-23
Магадлалын дугаар 434
Хэргийн индекс 105/2016/0477/э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Довдоны Очмандах
Шүүгдэгч Х.Чанагнингар, Г.Төгөлдөр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ц.Уртнасан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 487 дугаар Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3, 69.1.4 дэх хэсгүүдэд зааснаар насанд хүрээгүй Шарууд овогт Хишигбаярын Чанагнингарт өөрт нь 8 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, эх Сүх овогт Ээвчигийн Жаргалтайдэлгэр /РД: ПЭ70021501/-ийн хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус,

            Боржигон овогт Ганхуягийн Төгөлдөрийг эцэг Боржигон овогт Толягийн Ганхуяг /РД: НХ75112319/-ийн хяналтад өгч, Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн хяналтад байлгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус оногдуулсугай...” гэсэн ,

            “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй Х.Чанагнингар, Г.Төгөлдөр нар шүүхээс тогтоосон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай сургалтанд явуулах арга хэмжээгээр сольж болохыг сануулсугай...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс насанд хүрээгүй шүүгдэгч нарт хорих ял оноосон 2 дахь заалт, дэглэм заасан 3 дахь заалт, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

            2.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                    Д.ОЧМАНДАХ

 

 

 

 

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!