Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-07-25
Магадлалын дугаар 49
Хэргийн индекс 137/2015/0077/э
Шүүх Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Адилбишийн Сайнтөгс
Шүүгдэгч Д.Амарсанаа
Зүйл хэсэг 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
181.1. - Танхайрах
Улсын яллагч Э.Болор
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын яллагч Э.Болорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Амарсанаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтуудыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай.

Үүнд: а/ 2. Шүүгдэгч Тайж овогт Даариймаагийн Амарсанааг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэдгийг  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

б/ 3. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Амарсанаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

в/ 4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Д.Амарсанаад холбогдох Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын 1, 5, 7, 8, 9 дүгээр заалтуудыг тус тус хэвээр үлдээж, 6 дугаар заалтыг хүчингүйд тооцсугай.

3. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн хугацаанд Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай. 

                           

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Н.БОЛОРМАА

                               ШҮҮГЧИД                                                          Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                            А.САЙНТӨГС

 

 

 

 

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2016.10.12 259 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Д.Амарсанаа, Б.Төрбат, Т.Баяртогтох 181.3.