Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-09-22
Магадлалын дугаар 30
Хэргийн индекс 151/2016/0162/Э
Шүүх Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Түндэвийн Энхмаа
Шүүгдэгч А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр
Зүйл хэсэг 126.2.4. - насанд хүрээгүй хүнийг;
145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.3. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
155.1. - Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах
Улсын яллагч Г.Энхбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолд дараахь өөрчлөлтийг оруулсугай.

             а/ Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Ю.Мөнгөнбаяр” гэсний дараа “Б.Батсүх” гэж “хулгайн” гэсний дараа “бусдын эд хөрөнгийг санаатай устгасан” гэж  нэмж,

             б/Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих” гэсний “Б.Батсүх” гэснийг хасч,

              в/Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож,

              г/Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 8 дахь заалтын “...192 хоног...” гэснийг “...215 хоног...” гэж өөрчилж,

              д/Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн “6,7,8,9,10,11,12,13,14,15,16” гэсэн дугаарыг “5, 6,7,8,9,10,11,12,13,14,15” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр нар болон тэдний өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Ялтан А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр  нарт урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                           ШҮҮГЧИД                                      Г.БОЛОРМАА

                                                                                 Т.ЭНХМАА

 

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!