Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2017-04-18
Магадлалын дугаар 268
Хэргийн индекс 185/2017/0077/э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Төмөрбаатарын Өсөхбаяр
Шүүгдэгч Д.Ариунболд
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Н.Анхбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “… тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, …” гэснийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, …” гэж, 6 дахь заалтын “... 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзан, ...” гэснийг “... 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, ...” гэж, 8 дахь заалтын “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан …” гэснийг “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан …” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.06.18 597 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баярын Мөнх-Эрдэнэ Д.Э 17.3.2.2.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2017.04.18 268 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр Д.Ариунболд 215.2.
2019.10.31 1109 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Довдоны Очмандах Д.Э 17.3.2.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.03.09 137 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Д.Э 17.3.2.2.