Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-04-14
Магадлалын дугаар 243
Хэргийн индекс 188/2016/0236/э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Төмөрбаатарын Өсөхбаяр
Шүүгдэгч Ю.Энхтуул, Н.Гантулга
Зүйл хэсэг 268.2. - Хээл хахууль авах
269.1. - Хээл хахууль өгөх
Улсын яллагч Ш.Нямдорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэлийн прокурорын газраас Ю.Энхтуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Бэсүүд овогт Юурагийн Энхтуулыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг хясан боогдуулах замаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Бэсүүд овогт Юурагийн Энхтуулыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, хээл хахууль авсан гэм буруутайд тооцсугай” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Энхтуулыг  100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 cap хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Ю.Энхтуулыг төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаан) сарын хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 (нэг зуун ерэн хоёр мянган) төгрөгийг 200 (хоёр зуу) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 38,400,000 (гучин найман сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ю.Энхтуул нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай” гэснийг “Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Ю.Энхтуулын цагдан хоригдсон 44 хоногийн нэг хоногийг одоо мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, 8.448.000 (найман сая дөрвөн зуун дөчин найман мянган) төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасч, торгуулийн ялын хэмжээг 29.952.000 (хорин есөн сая есөн зуун тавин хоёр мянган) төгрөгөөр тогтоосугай” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ю.Энхтуулын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 23/2 дугаар байрны 63 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009862 дугаартай авто зогсоолыг эд хөрөнгө хураах ялыг хангах зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй” гэснийг “Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ю.Энхтуулын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 23/2 дугаар байрны 63 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009862 дугаартай авто зогсоолыг торгуулийн ялын биелэлтийг хангуулах зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй” гэж  тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Ю.Энхтуул нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

5. Ялтан Ю.Энхтуул, түүний өмгөөлөгч М.Баасанбат, Д.Тунгалаг нарын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Ю.Энхтуулыг нэн даруй сулласугай.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.