Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2017-07-05
Магадлалын дугаар 000080
Хэргийн индекс 142/2017/0042/Э
Шүүх Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Сандагийн Цэцэгмаа
Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэ-Очир
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Т.Ганзориг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтуудад  дараах өөрчлөлтийг оруулсугай.

 

- Шүүгдэгч  Г.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 2 жил 3 сар 20 хоногийн хорих ялаар хорьж шийтгэсүгэй гэж,

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас чөлөөлсүгэй гэж,

 

-Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2017.04.19 00105 Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шараагийн Эрдэнэцэцэг Г.Болд-Эрдэнэ Э.Эрдэнэ-Очир 096.1., 145.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2017.11.22 280 Улсын дээд шүүх Баттогоогийн Цогт Г.Б, Э.Э 096.1., 145.2.