Магадлалын огноо | 2018-07-05 |
---|---|
Магадлалын дугаар | 637 |
Хэргийн индекс | 185/2018/0208/Э |
Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
Илтгэгч шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
Шүүгдэгч | П.А, Ж.О |
Зүйл хэсэг | 268.1. - Хээл хахууль авах 22.5.1. - Хахууль өгөх |
Улсын яллагч | П.Энхболд |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Өөрчлөлт оруулсан |
Магадлалын товч | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: - 2 дахь заалтын “...2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч...” гэснийг “...2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 2. Шүүгдэгч Ж.О-ын, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ ШҮҮГЧИД Д.МЯГМАРЖАВ Н.БАТСАЙХАН |
Магадлал бүрэн эхээрээ |
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!
|
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2018.10.10 | 426 | Улсын дээд шүүх | Чагдаагийн Хосбаяр | Ж.О, П.А | 268.1., 22.5.1. |