Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-03-19
Магадлалын дугаар 227
Хэргийн индекс 187/2018/0164/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Мөнхбаярын Алдар
Шүүгдэгч Т.Х, Б Ж Ё нар
Зүйл хэсэг 17.1.2.1. - Хулгайлах
17.1.2.3. - Хулгайлах
17.1.2.4. - Хулгайлах
Улсын яллагч Ш.Хосбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан ...” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан ...”  гэж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Х-ы давж заалдах гомдлоос “... шүүх хуралд орчуулагчаар Мөнхжаргал гэх хүнийг оролцоогүй байхад оролцсон гэж бичсэн, хохирлын хэмжээг яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэрлэсэн. ...” гэх үндэслэлүүдийг хүлээн авч, бусад үндэслэлүүд болон шүүгдэгч Б Ж Ё-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                М.АЛДАР

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.