Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-04-02
Магадлалын дугаар 2019/ДШМ/12
Хэргийн индекс 201/2019/0010/Э
Шүүх Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Наранбаяр
Шүүгдэгч Ч.Г
Зүйл хэсэг 12.1.4. - Хүчиндэх
Улсын яллагч С.Алтай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Алтайгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ч.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                     З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                        Л.НАРАНБАЯР

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!