Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-04-23
Магадлалын дугаар 27
Хэргийн индекс 162/2018/0320/Э
Шүүх Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Батмөнхийн Болор-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Н
Зүйл хэсэг 12.1.4. - Хүчиндэх
Улсын яллагч В.Дэлгэрмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул, П.Өлзийбаяр, Ч.Энхбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын   2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг түүний  эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.02.12 036 Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Байгалмаа Б.Н 12.1.4.