Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-05-21
Магадлалын дугаар 483
Хэргийн индекс 105/2019/0388/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ
Шүүгдэгч Я.У
Зүйл хэсэг 11.7.1.2. - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
10.1.4. - өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол.
Улсын яллагч Д.Уянга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолд

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокуророос шүүгдэгч Я.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн нэмэлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор,...” гэснийг,

тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4...” гэснийг тус тус хүчингүй болгосугай.

3. тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.Уаас 2.888.300 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэнд олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.Уаас 2.888.300 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэнд 1.444.150 төгрөг, Л.Нарантуяад 1.444.150 төгрөгийг тус тус олгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...Т.Дамдинсүрэн...” гэснийг “...Т.Дамдинсүрэн, Л.Нарантуяа нар...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Я.У, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Д.Уянгын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                   Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ          

  

 

 

 

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.03.14 399 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Жаргалын Дэлгэрмөрөн Б.Т, Ч.Г, А.М 11.6.2.