Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-05-21
Магадлалын дугаар 484
Хэргийн индекс 105/2019/0308/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ
Шүүгдэгч Л.О, П.Д, Ж.З
Зүйл хэсэг 17.1.1. - Хулгайлах
Улсын яллагч Ж.Энх-Амгалан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Боржигин овгийн Лхагвасүрэнгийн Оргилсүрэнгийн гэм буруугийн үйлдлийг бүлэглэж буюу гүйцэтгэгчээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй...” гэснийг “...Боржигин овгийн Лхагвасүрэнгийн Оргилсүрэнгийн гэм буруугийн үйлдлийг бүлэглэж буюу гүйцэтгэгчээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Боржигин овгийн Жаргалсайханы Золжаргалын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...Боржигин овгийн Жаргалсайханы Золжаргалын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                   Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ          

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.03.11 380 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Чойнорын Алтанцэцэг П.Д, Л.О, Ж.З 17.1.1.