Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-05-28
Магадлалын дугаар 511
Хэргийн индекс 105/2019/0321/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ
Шүүгдэгч А.А, Э.У
Зүйл хэсэг 17.3.1. - Залилах
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Магадлалын товч

 

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.А, Э.У нарт холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд хүргүүлэх хүртэл А.А, Э.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                               

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.07.24 1159 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сумъяагийн Пүрэвсүрэн Э.У 17.3.1.