Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-05-06
Магадлалын дугаар 2019/ДШМ/34
Хэргийн индекс 176/2019/0051/Э
Шүүх Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Э.Э, Б.Г, О.Г нарт
Зүйл хэсэг 17.12.1. - Мал хулгайлах
Улсын яллагч Х.Оюунцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 сарын 04-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Г, О.Г , өсвөр насны шүүгдэгч Э.Э нарт холбогдох эрүүгийн 1834007790428 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Г , өсвөр насны шүүгдэгч Э.Э  нарт авсан цагдан хорих, шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Шүүгдэгч Б.Г  болон түүний өмгөөлөгч Ж.Ариунаагийн гаргасан давж гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                     

                                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.03.04 72 Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Юндэнгийн Энхмаа Г.Г нар 17.1.1., 17.12.1.