Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-05-08
Магадлалын дугаар 2019/ДШМ/35
Хэргийн индекс 176/2019/0055/Э
Шүүх Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Гэндэндоржийн Болормаа
Шүүгдэгч Б.Ү, Ч.Б
Зүйл хэсэг 17.12.1. - Мал хулгайлах
Улсын яллагч И.Мөнхцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-5 дахь заалтаас “...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “Киа Бонго жи-2” маркийн 43-60 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Транскапитал банк бус санхүүгийн байгууллагад буцаан олгохыг тус тус” гэсэн хэсгийг хасч,

            - 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ү , Ч.Б  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа Бонго жи-2” маркийн 43-60 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.148.040 /нэг сая нэг зуун дөчин найман мянга дөч/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Ү , Ч.Б  нараас тус бүрээс 574.020 /таван зуун далан дөрвөн мянга хорь/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ү аас 1.148.040 /нэг сая нэг зуун дөчин найман мянга дөч/ төгрөгийн үнэлгээ бүхий “Киа Бонго жи-2” маркийн 43-60 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан “ял хөнгөрүүлэх”  агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Ч.Б цагдан хоригдсон 80 хоног, Б.Ү ын  цагдан хоригдсон  80 хоногийг  ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

            5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧИД                                                        Т.ЭНХМАА

                                                                                            Г.БОЛОРМАА

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.02.18 58 Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шагдарсүрэнгийн Гандансүрэн Ч.Б, Б.Ү 17.12.1.