Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-05-28
Магадлалын дугаар 514
Хэргийн индекс 187/2019/0026/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Мөнхбаярын Алдар
Шүүгдэгч М.Т
Зүйл хэсэг 12.1.4. - Хүчиндэх
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, М.Т-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн хэргийг хэлэлцтэл М.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                    ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.01.07 36 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Довчинсэнгээгийн Алтанжигүүр Р.Б 17.1.2.1.