Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-05-28
Магадлалын дугаар 515
Хэргийн индекс 187/2019/0109/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Мөнхбаярын Алдар
Шүүгдэгч Б.Г, Н.Г
Зүйл хэсэг 17.2.2. - Дээрэмдэх
Улсын яллагч Н.Нарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Б-ны Г-ыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Б-ны Г-ыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, ... ” гэж,

-3 дахь заалтын “... Б.Г-н эдлэх 2 жил 2 сарын хугацаатай хорих ял, ...” гэснийг “... Б.Г-н эдлэх 1 жил 2 сарын хорих ял, ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

2. Шүүгдэгч Б.Г нь давж заалдах шүүх хуралдааны өмнө хохирогч Д.Д-д хохирлын 375.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Г-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                       ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                       ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.03.19 220 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Бадамрагчаагийн Батболор Н.Г, Б.Г 17.2.2.