Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-06-19
Магадлалын дугаар 51
Хэргийн индекс 166/2019/0107/Э
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Цээлийн Амаржаргал
Шүүгдэгч Б.Т-, Д.Э-
Зүйл хэсэг 12.5.1. - Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох
12.5.2.1 - Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох
Улсын яллагч Б.Сүрмандах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.2., 1.4., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д-гийн Э-, Б-н Т- нарт холбогдох, 1818008230063 дугаартай, 1 хавтастай  эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Насанд хүрээгүй хохирогч О.Н-, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Э-, Б.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                              ШҮҮГЧИД                                   Ц.ТУЯА

                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.