Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-03-06
Магадлалын дугаар 04
Хэргийн индекс 164/2019/0006/Э/
Шүүх Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Чадраагийн Энхтөр
Шүүгдэгч Г.О, М.Б
Зүйл хэсэг 23.2.1. - Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах
Улсын яллагч 0
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр     сарын  08-ний өдрийн   06  дугаар шийтгэх тогтоолд:

“Шүүгдэгч М.Б, Г.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, Г.О нарын гомдлыг хангасугай. 

 2. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

                       

                        ДАРГАЛАГЧ                                 Т.ЖАРГАЛСАЙХАН

                              ШҮҮГЧИД                                 Ш.БАТТОГТОХ

                                                                              Ч.ЭНХТӨР

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.01.08 06 Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Данзангийн Сарантуяа Г.О, М.Б нар 23.2.1.