Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-03-06
Магадлалын дугаар 06
Хэргийн индекс 164/2017/0062/Э/
Шүүх Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Шаравын Баттогтох
Шүүгдэгч Л.Б, Б.Л, Б.Б, М.Д, Б.Э
Зүйл хэсэг 23.1.1 - Хууль сахиулагчийг эсэргүүцэх
Улсын яллагч Ц.Сайнхүү
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1, 1.3 дахь заалт,  39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/шцт/10 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Л.Б, Б.Л, Б.Б, М.Д, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, прокурорын  эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, Б.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                              Ч.ЭНХТӨР

                                   ШҮҮГЧИД                              Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                                               Ш.БАТТОГТОХ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.