Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2018-03-06
Магадлалын дугаар 08
Хэргийн индекс 164/2019/0013/Э/
Шүүх Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Чадраагийн Энхтөр
Шүүгдэгч Б.Б, С.Ц
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Ц.Сайнхүү
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

А. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг:

“Шүүгдэгч Харнууд овогт С Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж,

Б. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын:

“11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт” гэснийг “11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэж өөрчилж,

В. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтын:

“хэрэгсэхгүй болгож” гэсний дараа “Б.Е учирсан хохирлын талаар эрх бүхий этгээд иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж” гэсэн нэмэлт оруулж,

Г. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8, 8, 9 гэж давхардуулан дугаарласны сүүлийн 8 гэснийг 9 гэж, 9 гэснийг 10 гэж өөрчлөн тогтоолын бусад зүйл заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.  Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ                                 Т.ЖАРГАЛСАЙХАН

                              ШҮҮГЧИД                                 Ш.БАТТОГТОХ

                                                                              Ч.ЭНХТӨР

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.01.25 15 Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Гомбын Мөнхтулга С.Ц, Б.Б нар 11.6.1., 11.6.2.