Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2018-12-19
Магадлалын дугаар 34
Хэргийн индекс 164/2017/0066/Э/
Шүүх Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Чадраагийн Энхтөр
Шүүгдэгч Э.Д, Г.Г
Зүйл хэсэг 17.12.2. - Мал хулгайлах
Улсын яллагч Ц.Сайнхүү
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д түүний өмгөөлөгч Б.Болормаа, хохирогч Ч.Э, шүүгдэгч Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.БАТТОГТОХ

                         ШҮҮГЧИД                              Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                          Ч.ЭНХТӨР

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2018.10.11 2018/ШЦТ/88 Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Гомбын Мөнхтулга Г.Г, Э.Д 145.2.