Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-04-18
Магадлалын дугаар 357
Хэргийн индекс 105/2019/0253/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Цогийн Оч
Шүүгдэгч Б.О
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч И.Ариунсанаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Б.Адалбек нь өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулан, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.Адалбекийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.02.13 254 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Чойнорын Алтанцэцэг Б.О 11.6.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.06.26 354 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Б.О 11.6.1.