Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-07-30
Магадлалын дугаар 2019/ДШМ/22
Хэргийн индекс 201/2019/0018/э
Шүүх Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Наранбаяр
Шүүгдэгч Р.Х, Д.Г
Зүйл хэсэг 17.7.1. - Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах
17.12.2. - Мал хулгайлах
Улсын яллагч Б.Догмиддорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Р.Х, Д.Г нарт холбогдох 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Э-ын 40 тооны ямааг хулгайлсан гэх хэргээс 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 тооны эм ямааг хулгайлсан гэх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж; шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж; шүүгдэгч Р.Х, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Р.Х, Д.Г нарын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Д.Г нь хохирогч Б.Б-гийн ... банкны ... тоот дансанд  2019 оны 06 сарын 28-ны өдөр 560,000 /таван зуун жаран мянган/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                          Л.НАРАНБАЯР

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.