Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-07-16
Магадлалын дугаар 706
Хэргийн индекс 185/2019/0224/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Ширэндэвийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч Н.Б, Н.М
Зүйл хэсэг 11.6.2. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Э.Халиун
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/401 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н.Б, Н.М нарт ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр өсвөр насны шүүгдэгч Н.Б, Н.М нарыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.04.24 401 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Заминдийн Төмөрхүү Н.М Н.Б 11.6.2.