Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-07-08
Магадлалын дугаар 19
Хэргийн индекс 144/2019/0041/Э
Шүүх Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Халзанхүүгийн Гэрэлмаа
Шүүгдэгч Б.Б
Зүйл хэсэг 12.1.2.8. - Хүчиндэх
12.1.2.10. - Хүчиндэх
Улсын яллагч В.Төгсбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б эс 761 264 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ш д олгож, иргэний хариуцагч ССМ  ХХК, Х  ХХК, ОТ  ХХК, БСС ХХК-уудад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж,

            Тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т” гэж,

            Тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохирол 1000000 төгрөг төлсөн, төлбөргүй” гэснийг “эмчилгээний зардалд 1000000 төгрөгийг хохирогчийн өмгөөлөгчид төлсөн” гэж,

            Тогтоох хэсгийн 11 дэх заалтын “улсын яллагч, гэсний дараа дээд шатны прокурор гэж, “өмгөөлөгч” гэсний дараа иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

             2. БСС ХХК-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын давж заалдах гомдлыг хүлээн авч, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

           3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б ийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 73 /далан гурван/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

           4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Ц.ОТГОНЦЭЦЭГ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.04.26 46 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Цогтбаярын Урангуа Б.Б 12.1.2.8., 12.1.2.10.