Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-06-25
Магадлалын дугаар 24
Хэргийн индекс 163/2019/0068/Э
Шүүх Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Маруушийн Хүрэлбаатар
Шүүгдэгч Б.Б, Л.Д, С.Ч
Зүйл хэсэг 12.1.2.2. - Хүчиндэх
Улсын яллагч Г.Баяраа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар  сарын 03-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан  Б.Б, Л.Д нар холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Л.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...2 жил 1 сарын...” гэснийг “1 жилийн” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б, Л.Д, тэдгээрийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Б, Л.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.Ч.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.05.03 98 Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Содовын Цэрэндулам Б.Б, Л.Д, С.Ч 11.6.2., 12.1.2.2.