Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-06-18
Магадлалын дугаар 22
Хэргийн индекс 163/2018/0085/Э
Шүүх Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Маруушийн Хүрэлбаатар
Шүүгдэгч Ч.Б, Т.М, Г.О, Д.М
Зүйл хэсэг 11.6.2. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
17.2.2. - Дээрэмдэх
20.16.1. - Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
Улсын яллагч М.Сайнзаяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Магадлалын товч

1.Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хэлэлцээгүй орхисныг дурьдсугай. 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Б.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.М, Г.О, Т.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.