Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-07-25
Магадлалын дугаар 754
Хэргийн индекс 105/2019/0548/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Довдоны Очмандах
Шүүгдэгч Ц.Б
Зүйл хэсэг 12.1.4. - Хүчиндэх
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/619 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 18 жилийн хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 907 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 18 /арван найм/ жил 9 /ес/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жилийн хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 907 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Цэцэгсүрэнгийн Б  ийн нийт эдлэх ялын хэмжээг 18 жил 9 сар 15 хоног /арван найман жил есөн сар арван тав хоног/-ийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэж,

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...42 хоногийг...” гэснийг “...50 хоногийг...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                       

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.04.18 619 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Бямбаагийн Ариунхишиг Ц.Б 12.1.4.