Магадлалын огноо | 2019-07-18 |
---|---|
Магадлалын дугаар | 738 |
Хэргийн индекс | 105/2018/1239/Э |
Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
Илтгэгч шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
Шүүгдэгч | Б.Н, Б.Х |
Зүйл хэсэг | 22.4.1. - Хахууль авах |
Улсын яллагч | Б.Долгион |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Хүчингүй |
Хүчингүй болсон шалтгаан | Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах |
Магадлалын товч | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 673 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Н-, Б.Х- нарт холбогдох хэргийг прокурорт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-д хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх хэмжээ арга хэмжээ авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН |
Магадлал бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2019.04.26 | 673 | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх | Жаргалын Дэлгэрмөрөн | Б.Н , Б.Х , | 22.4.4. |