Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-08-01
Магадлалын дугаар 778
Хэргийн индекс 106/2019/0446/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Лхагвасүрэнгийн Дарьсүрэн
Шүүгдэгч Б.Т
Зүйл хэсэг 11.1.2.3. - бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;
Улсын яллагч Б.Бямбадагва
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 442 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т- болон түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч Б.Т- нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюунтунгалагт 3.146.000 /гурван сая нэг зуун дөчин зургаан мянга/ төгрөг төлснийг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                       Л.ДАРЬСҮРЭН

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!