Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-08-21
Магадлалын дугаар 62
Хэргийн индекс 166/2019/0219/Э
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Цээлийн Амаржаргал
Шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, Г.Б-, Б.Ө-
Зүйл хэсэг 17.1.2.4. - Хулгайлах
Улсын яллагч Б.Батсүх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн  1.2., 1.3.,  39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-ийн Ө-, Гүнтэвийн Б-, Б-гийн Ц-, Гүнтэвийн Б- нарт холбогдох, 1818008350162 дугаартай, 2 хавтастай, эрүүгийн хэргийг прокурорт буцаасугай.

2. Б-гийн Ц-, Гүнтэвийн Б- нарт урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б-ийн Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Гүнтэвийн Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Шүүгдэгч Б.Ц-ийн  өмгөөлөгч И.Атарбямба, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч,  шүүгдэгч Б.Ц-ийн  давж заалдах гомдол,  мөн прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

           4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                                ШҮҮГЧИД                               Ц.ТУЯА

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.