Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-08-21
Магадлалын дугаар 65
Хэргийн индекс 166/2019/0196/Э
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Банзайн Манлайбаатар
Шүүгдэгч Б.Э-
Зүйл хэсэг 12.1.4. - Хүчиндэх
21.11.1. - Оргон зайлах
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг:

         -Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 506 дугаар зүйлийн 506.1.д зааснаар шүүгдэгчээс 1.601.100 /нэг сая зургаан зуун нэг мянга нэг зуу/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эрх зүйн ажилтан Б.Б-ээр дамжуулан насанд хүрээгүй хохирогч О.Э-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2. Шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           3.Давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад шүүгдэгч нь  эрэн сурвалжилсан  ажиллагааны зардал 52.050 төгрөгийг Орхон аймгийн Цагдаагийн газарт төлж баримтаа ирүүлснийг дурдсугай.

           4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАРЖАРГАЛ 

                                                                ШҮҮГЧ                                  Ц.ТУЯА

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.05.29 212 Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баатаржавын Ихтамир Б.Э- 12.1.4.