Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-08-14
Магадлалын дугаар 24
Хэргийн индекс 172/2019/0087/Э
Шүүх Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Халзанхүүгийн Гэрэлмаа
Шүүгдэгч Н.Н
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Л.Солонго
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/86  дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 6 дахь заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н гаас 151242 /нэг зуун тавин нэгэн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М д олгосугай” гэж өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                       

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.НАСАНЖАРГАЛ

                                         ШҮҮГЧИД                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                  М.МӨНХДАВАА

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.06.25 86 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Тогоочийн Дэлгэрмаа Н.Н 11.6.1.