Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-09-10
Магадлалын дугаар 908
Хэргийн индекс 186/2019/0150/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Дагвын Оюунчулуун
Шүүгдэгч Н.Б, Э.А, С.Б, Г.Э, О.Б, Э.О, М.Н, Ж.Т, Ж.Б, Б.А, Н.М, Д.Д, Б.Б, Ж.С, Н.Г, Ц.О, Л.Н, М.Ц, Д.Х, Д.Э, Д.З, Г.Д.Д, Э.О, Т.Ч, Д.Т нарт
Зүйл хэсэг 22.4.5. - Хахууль авах
22.5.1. - Хахууль өгөх
22.5.3. - Хахууль өгөх
Улсын яллагч Р.Батнасан, Н.Ням-Очир,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/363 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Х, М.Ц, Б.Б, Д.Д, Э.О, М.Н, Н.Б, Э.А, С.Б, Г.Э, О.Б, Ж.Т, Ж.Б, Б.А, Н.М, Ж.С, Н.Г, Ц.О, Л.Н, Д.Э, Д.З, Г.Д.Д, Э.О, Т.Ч, Д.Т нарт холбогдох хэргээс Д.Х, М.Ц, Б.Б, Д.Д, Э.О, Э.М.Н нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

3. Шүүгдэгч Н.Б, Э.А, С.Б, Г.Э, О.Б, Ж.Т, Ж.Б, Б.А, Н.М, Ж.С, Н.Г, Ц.О, Л.Н, Д.Э, Д.З, Г.Д.Д, Э.О, Т.Ч, Д.Т нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

4. Тусгаарласан хэргийг прокурорт очтол Д.Х, М.Ц, Б.Б, Д.Д, Э.О, М.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл С.Б, Г.Э, О.Б, Ж.Т, Ж.Б, Б.А, Н.М, Ж.С, Н.Г, Ц.О, Л.Н, Д.Э, Д.З, Г.Д.Д, Э.О, Т.Ч, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Н.Б, Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн дээр нэмж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах  хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.05.07 363 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Боролзойн Халиун Н.Б нар 18.6.1., 22.4.5., 22.5.1.