Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-07-19
Магадлалын дугаар 16
Хэргийн индекс 174/2019/0102/э
Шүүх Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Сэнгэдоржийн Оюунтунгалаг
Шүүгдэгч П.Э
Зүйл хэсэг 11.7.1.1. - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
11.7.2.1. - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
12.1.2.1. - Хүчиндэх
12.1.2.3. - Хүчиндэх
Улсын яллагч С.Сугар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 19-ний өдөр       Дугаар 2019/ДШМ/16                        Баруун-Урт

 

 

Д.Эад холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг.Шүүгдэгч Д.Эын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 

 

Хоёр.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон нийт 46 /дөчин зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

 

Гурав.Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         О.БААТАРСҮХ 

 

                            ШҮҮГЧИД                    Д.БАЙГАЛМАА    

 

                                                                                   С.ОЮУНТУНГАЛАГ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.