Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-10-03
Магадлалын дугаар 989
Хэргийн индекс 186/2019/0461/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Лхагвасүрэнгийн Дарьсүрэн
Шүүгдэгч А.Д
Зүйл хэсэг 11.6.2. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
11.7.1.1. - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
11.7.1.2. - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
Улсын яллагч С.Энхтуул
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан А.Д-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялд, шүүхээс оногдуулсан 1800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногийн хорих ялаар тооцон нийт 120 /нэг зуун хорь/ хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 /нэг / жил, 6 /зургаа/ сар, 120 /нэг зуун хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногийн хорих ялаар тооцон нийт 120 /нэг зуун хорь/ хоног буюу 4 сарын хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 1 /нэг / жил 10 /арав/ сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д-ын өмгөөлөгч Э.Нарангаравын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!