Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-01-09
Магадлалын дугаар 0005
Хэргийн индекс 132/2017/0141/Э
Шүүх Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Сандагийн Цэцэгмаа
Шүүгдэгч О.С
Зүйл хэсэг 27.10.1. - Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Ц.Г
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Шүүгдэгч О.С-д холбогдох Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1.д заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.д зааснаар хэрэгсэхгүй болгож, О.С-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалтыг хасаж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Хохирогч Л.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А-н давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурьдсугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.