Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-10-01
Магадлалын дугаар 987
Хэргийн индекс 187/2019/0520/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Мөнхбаярын Алдар
Шүүгдэгч Б.Б, Б.Н нар
Зүйл хэсэг 24.5.1. - Хууль бусаар ан агнах
Улсын яллагч Б.Баярхүү
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... шүүгдэгч Б.Б-с 90.500.000 /ерэн сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Н-с 90.500.000 /ерэн сая таван зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.” гэснийг “... шүүгдэгч Б.Б-с 91.100.000 /ерэн нэгэн сая нэг зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Н-с 91.100.000 /ерэн нэгэн сая нэг зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Туяа гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.08.05 537 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Довчинсэнгээгийн Алтанжигүүр Б.Н, Б.Б нар 24.5.1.